
Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан Барилгын материал хангамжийн шуурхай ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар:
- Цементийн үйлдвэрийн агуулахын багтаамж, түгээлт, борлуулалт,
- Урд хөршөөс оруулж ирэх арматурын төмрийн тээвэрлэлт,
- Гол нэр, төрлийн зарим бүтээгдэхүүнийг гаалийн татвараас чөлөөлөх,
- Барилга, бүтээн байгуулалтын салбарынхныг вакцинжуулалтад хамруулах,
- Гадаадын ажиллах хүчинтэй холбоотой асуудлаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран ажиллах,
- Түүхий эд, материалын үнийн өсөлт Монголоос хамаарахгүйгээр дэлхийн зах зээлд 40-50 хувиар өссөн учир Сангийн яамтай хамтран үнийн тусгай журам гаргаж, хянаж шийдүүлэх зэрэг асуудлыг хэлэлцжээ.
Улмаар барилгын салбарт тулгамдаад буй асуудал, үүссэн хүндрэл, нөхцөл байдлын талаар Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар маргаашийн Засгийн газрын хуралдаанд танилцуулж, сонсгол хийхээр болжээ.