
“Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд албаныхан хуралдаж дараах зүйлсийг хийхээр төлөвлөжээ. Үүнд:
-2021 онд Улаанбаатарын хэмжээнд ашиглаж байгаа камерын хэрэглээг стандартаар баталгаажуулан, 35 хүртэлх хувиар нэмэгдүүлэх.
-Мотоциклд тавигдах стандартыг боловсруулж батлуулах.
-Улсын чанартай авто зам дагуух суурин газрын ерөнхий боловсролын сургууль орчмын бүсийг хөдөлгөөний аюулгүй байдлын стандартын дагуу иж бүрэн жишиг болгон тохижуулах ажлыг зохион байгуулах.
-Замын түгжрэлийг бууруулах чиглэлээр явган хүний нүхэн болон гүүрэн гарцыг стандартад нийцүүлэн барьж байгуулах.
-Nргэдийг замын хөдөлгөөнд хамгаалах хэрэгсэлтэй оролцуулж хэвшил болгох.
-Улсын чанартай авто зам дагуу 200 км тутамд зам тээврийн ослын үед эмнэлгийн тусламж дуудах үүрэн телефоны сүлжээ, анхны тусламж үзүүлэх цэгийг байгуулах зэрэг ажлыг хийхээр болсон байна.