
Монгол Улсад орчин цагийн Шинжлэх ухааны байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан ШУА-ууд өөрсдийн судалгааны бүтээл, ном, үзмэрүүдийг иргэдэд танилцуулж, нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулдаг билээ. Цар тахлын улмаас хөл хорио тогтооосон тул дээрх газрууд эл үйл ажиллагааг цахимаар хийж буй. Иргэд Газарзүй, Геоэкологийн хүрээлэнгийн нээлттэй хаалганы цахим өдөрлөгийн үйл ажиллагаатай www.open.igg.ac.mn хаягаар орж танилцаж болох юм байна.