
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын нутагт орших Сэлэнгэ мөрнийг гаталж явсан завь хөмөрч, долоон хүн энджээ. Тус завинд 10 хүн зорчиж явсан бөгөөд осол гарсан тухай дуудлагыг өчигдөр 20.23 цагт дээрх аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн гэнэ. Улмаар холбогдох албаныхан очиж, шуурхай арга хэмжээ авч, Хөвсгөл аймгийн Мөрөн, Төмөрбулаг, Рашаант сумын харьяат 10 хүн Тосонцэнгэл сумын Тээл багаас Рашаант сум руу явах замдаа осолдсоныг тогтоосон байна. Амиа алдсан долоон иргэн 62, 50, 38, 32, найман настай, таван сартай хүүхэд байжээ. Харин 38, 16, гурван настай зорчигч голын эрэг дээр эсэн мэнд гарсан гэнэ. Одоогоор усанд осолдсон иргэдийн цогцсыг эрэн хайх ажиллагааг эхлүүлээд байгаа аж.