
Төв аймгийн Эрдэнэ сумын Булнаа гэх газраас малд явахаар гарсан 15 настай хүү сураггүй алга болсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэрбээр өнгөрсөн ням гарагт гэрээсээ гарсан бөгөөд даваа гаргийн 16.10 цагт ар гэрийнхэн нь алга болсон талаарх дуудлагыг дээрх аймгийн Онцгой байдлын газарт хүргүүлсэн аж. Улмаар энэ сарын 21-ний өдөр холбогдох албаныхан эрэн хайх, аврах ажиллагааг эхлүүлж, 10.55 цагт хүүгийн цогцсыг гэрээс нь 800 метрийн зайд өөрийгөө боомилсон байдалтай байсныг олж, цагдаагийн газарт шилжүүлэн өгсөн гэнэ.