
2021 оны 04-р сарын 08-ны өдрөөс өмнө төрсөн хүүхдийн 300.000 төгрөгийг ээжийнх нь бүртгэлтэй дансруу шилжүүлнэ гэдгийг Сангийн яамнаас мэдээллээ. Өөрөөр хэлбэл, 2021 оны 04-р сарын 08-ны өдрөөс өмнө төрсөн хүүхдийн мөнгийг ээжийнх нь бүртгэлтэй дансруу шилжүүлэх тохиргоог И баримт аппликейшн шинээр нэвтрүүлж асран хамгаалагчийн зөвшөөрлөөр олгож эхэллээ. Монгол Улсын нийт хүн амын 95,4 хувь буюу 3,218,221 иргэнд 300,000 төгрөгийн дэмжлэг үзүүлээд байна.