
Өнөөдөр гадаа 14 хэмийн дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
4 дүгээр сарын 23-ний өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 112 дахь өдөр бөгөөд он дуусахад 253 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 14 хэмийн дулаан бол шөнөдөө 1 хэмийн хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 11, бага морьтоо одтой, цагаагчин үхэр өдөр. Энэ өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмт хэрэг илрүүлэх, гэм буруутныг шийтгэх, лус тахих, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Цөөрөм байгуулах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хөл газар явах хүмүүс баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно хэмээжээ:.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2849.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 37.08, юань 438.74, вон 2.55 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 11.00 цагт Эрүүл мэндийн яамнаас коронавирусний асуудлаар цахимаар мэдээлнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Дэлхийн номын өдөр тохиож байна.
- 1995 оны энэ өдөр Америкийн загвар өмсөгч Жижи Хадид мэндэлжээ.
- 2005 онд нийгмийн сүлжээний хамгийн алдартай цахим хуудас болох YouTube-д хамгийн анхны дүрс бичлэг тавигдав. Анхны дүрс бичлэгийг "Me at the Zoo" нэрээр оруулжээ.
- 1985 онд алдарт Кока-Кола компани бүтээгдэхүүнийхээ баглаа боодол, орц найрлагыг өөрчлөн "New Coke" ундааг худалдаанд гаргав. Гэвч худалдааны амжилтгүй байдал, олон нийтийн шүүмжлэл зэргээс шалтгаалан гурван сарын дараа худалдаанаас татжээ.
- 1971 онд Бангладешийн чөлөөлөх дайн: Зүүн Пакистаны Жатхибанга тосгоны 3,000 хинду иргэд Разакарсын халдлагаас дүрвэн гарав.
- 1949 онд Хятадын иргэний дайн: Хятадын ардын чөлөөлөх тэнгисийн цэрэг байгуулагдав.
- 1935 онд Польш улсад үндсэн хууль батлагдав.