
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Улаанбаатар хотоос гарах, мөн орох хөдөлгөөнд хязгаарлалт хийсэн. Сүүлийн 24 цагт нийслэл хот руу 504 тээврийн хэрэгслээр 774 зорчигч нэвтэржээ. Тодруулбал, эмнэлэг, эрүүл мэндийн шалтгаанаар 152, ар гэрийн гачигдлаар 93, хүнс шатахуун тээвэрлэлтээр 380 тээврийн хэрэгслээр 529 хүн нэвтэрсэн байна. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээс хойш давхардсан тоогоор 11481 тээврийн хэрэгслээр 51440 зорчигч нийслэлд орж иржээ. Харин хөдөө орон нутаг руу дөрөвдүгээр сарын 10-наас хойш 6714 тээврийн хэрэгслээр 11528 иргэн зорчсон талаар Нийслэлийн онцгой комиссоос мэдээллээ. Мөн Улаанбаатар хотоос хөдөө, орон нутаг руу явахдаа зайлшгүй тохиолдол буюу ар гэрийн гачигдал, буяны ажил, шатахуун, хүнс, эм, эмнэлгийн хэрэгсэл, газар тариалан, бүтээн байгуулалтын чиглэлээр ачаа тээврийн үйл ажиллагаа явуулахдаа заавал ПСР шинжилгээ өгч, тухайн аймгийн Онцгой комиссоос зөвшөөрөл авч байгааг албаныхан анхаарууллаа.