
УОК-оос хатуу хөл хориог сунгах саналыг дэмжлээ. УОК болон ЭМЯ-наас гаргасан хөл хориог 14 хоног сунгах саналыг маргааш Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийднэ.
Вакцины хоёр дахь тунг маргаашаас эхэлж хийнэ хэмээн албаныхан мэдээллээ. Мөн дархлаажуулалтын явуулын цэг болох 40 автобус заасан газарт ажиллаж эхлэх юм байна. Нэг дүүрэгт дархлаажуулалтын 7-10 цэг ажиллах учир иргэд нийтийн тээврээр зорчиж өөр дүүрэгт очих хэрэггүй гэдгийг албаныхан анхаарууллаа. Мөн иргэн бүрт дугаар олгож дархлаажуулалтад хамруулах юм байна. Тиймээс иргэдийн гар утас болон гэрийн хаягаар хэзээ хамрагдах талаар мэдээлэл хүргэх аж.
Ташрамд дурдахад, өнөө шөнө буусан 600 мянган вакцины тунг эхний тунд хамрагдсан 147000 мянган иргэнд хийнэ гэж УОК-аас мэдээллээ.