
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас зохион байгуулж буй Инновацийн долоо хоногийн хүрээнд "Төмс, хүнсний ногоо, хүлэмжийн тариалангийн агротехнологи", "Жимс жимсгэнэ тариалах технологи" сэдэвт сургалтыг Ургамал, газар тариалангийн хүрээлэнгээс зохион байгуулахаар болжээ. Хүнсний ногооны салбарын эрдэм шинжилгээний судалгааны үр дүн, ололт амжилтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, тариаланчдад технологийн зөвлөгөө өгөх зорилготой дээрх сургалтыг энэ сарын 26, 28-нд зохион байгуулах юм байна. Тодруулбал, "Төмс, хүнсний ногоо, хүлэмжийн тариалангийн агротехнологи" сэдэв сургалтыг маргааш, "Жимс жимсгэнэ тариалах технологи" сэдэвт сургалтыг 28-нд ZOOM аппликешинаар зохион байгуулах гэнэ. Эл сургалтад хамрагдах сонирхолтой хүмүүс "Ургамал, газар тариалангийн хүрээлэн", "Монголын тариаланчдын үндэсний холбоо" цахим хуудсаар дамжуулан бүртгүүлэх боломжтой аж.