
Дорноговь аймгийн Хатанбулаг сум дахь хилийн 0168 дугаар ангид 2020 оны нэгдүгээр ээлжээр Өмнөговь аймгаас татагдан ирсэн байлдагч өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 24-ний 22.00 цагийн орчимд амиа егүүтгэсэн харамсалтай хэрэг гарчээ. Тухайн байлдагч цэргээс халагдахад долоо хоног дутуу байсан бөгөөд малын суурьт үүрэг гүйцэтгэж байсан гэнэ. Хэрэг гарах үед “малаа эргээд ирье” хэмээн гараад хотонд хоолойгоо боомилсон байдалтай олдсон байна. Тус хэргийг Дорноговь аймгийн цагдаагийн газраас шалгаж байгаа талаар Хил хамгаалах ерөнхий газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.