
Дөрөвдүгээр сарын 26 буюу өнөөдөр Нью-Дели-Казахстан-Улаанбаатар чиглэлийн "MR12" агаарын хөлөг тусгай үүргийн нислэг үйлдэж, 05.18 цагт “Буянт Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.
Тус нислэгээр 72 зорчигч (монгол 11, гадаад 61) ирсэн бөгөөд Дорноговь аймгийн чиглэлд 52 иргэнийг тээвэрлэж, “Амар”, “Новотел”, “Кемпински” зочид буудалд нийт 20 зорчигчийг тусгаарлажээ. Манай улс цар тахлын үед гадаадын бусад улсаас иргэдээ татан авах ажлыг эхлүүлж, тусгай үүргийн нислэгийг явуулж буй. Өнөөдрийнх энэ сард хийсэн 12 дахь нислэг хэмээн Улсын онцгой комиссын шуурхай штабаас мэдээллээ.