
Энэ онд улсын хэмжээнд төллөвөл зохих 24 сая эх мал бий. Эдгээрийн 13.5 сая буюу 56.2 хувь нь төллөсөн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ. Бүсээр нь авч үзвэл:
Баруун бүсэд 69.8
Хангайн бүсэд 54.1
Төвийн бүсэд 50.7
Зүүн бүсэд 50.3 хувьтай мал төллөлт үргэлжилж байгаа аж. Одоогоор улсын хэмжээнд 13.6 сая төл хүлээн авч, 13.2 сая төл нь эсэн мэнд бойжиж, бойжилт 97.3 хувьтай байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй ижил түвшин гэнэ.