
Барилга, хот байгуулалтын сайдын ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр болж, өндөрлөлөө. Хуралдаанаар “Ковид-19” цар тахлын нөхцөл байдалд тохируулан яамнаас хэрэгжүүлж буй томоохон төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцож, харьяа газрын дарга нарт ажлыг эрчимжүүлэх чиглэл өгсөн юм. Мөн хөл хорионы үед барилгын салбарынхан хэрхэн ажиллах талаар санал солилцсон байна. Үүнээс гадна салбарын ажилтан, албан хаагчдыг вакцинжуулалтад хамруулах тал дээр онцгойлон анхаарч ажиллахыг БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Төрийн захиргаа удирдлагын дарга Д.Баярсайхан, БХБ-ын Дэд сайд Э.Золбоо болон бусад газар, агентлагийн дарга нарт үүрэгдлээ.