
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 10:40 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрсөн бөгөөд 19:40 цагт газардах хуваарьтай байна.
Тус онгоцоор 155 иргэн ирэх бөгөөд иргэдийг “Ибис”, “Новотел”, “Тэмүүжин”, “Ти Жи Эс”, “Монголика”, “White house” зочид буудалд тусгаарлана.
Гадаадаас ирсэн иргэд долоо хоног тусгаарлан ажиглах байранд, долоо хоног гэртээ тусгаарлагдана. Мөн вакцины нэг, хоёрдугаар тунд хамрагдаад 14 хоног болсон иргэд тусгаарлагдахгүй байх журам мөрдөгдөж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.