
Хөл хорио тогтоосон эдгээр өдрүүдэд үйл ажиллагааг нь хориглоогүй 15 аж ахуй, нэгжийн ажилчид QR код болон цагийн хязгаарлалтайгаар замын хөдөлгөөнд оролцож буй. Тэгвэл эмнэлгийн ажилчдаас QR код шаардахгүй, цагийн хязгаарлалтгүй замын хөдөлгөөнд оролцохоор болжээ. Энэ талаар ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг төрөлжсөн мэргэшлийн төв, тусгай мэргэжлийн төв, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын удирдлагуудад хүргүүлсэн албан бичигт “Цагдаагийн ерөнхий газрын удирдлагатай тохиролцсон ёсоор нийт эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг QR кодгүй, ажлын үнэмлэх, албан байгууллагын тодорхойлолтод үндэслэн цагийн хязгаарлалтгүй замын хөдөлгөөнд оролцуулахаар болсныг үүгээр мэдэгдье” хэмээжээ. Тус албан бичгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
