
Нийслэлийн онцгой комиссын шийдвэр болон Засаг даргын захирамжийн дагуу Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасантай холбогдуулан нийслэлийн Авто замын хөгжлийн газраас замын нөхөөс, тэмдэг, тэмдэглэгээг будаж сэргээх, явган хүний гарц, цагаан шугамыг угаах ажлыг зохион байгуулжээ.
Тэгвэл тус газраас энэ онд нийслэлийн авто замын засвар, арчлалтын ажлын хүрээнд 175 гудамж, зам болон орон сууцын хороолол доторх авто замд 65.000 ам метр нүхэн эвдрэл, хотын 32 гудамж, замд 300.000 метрийн урт заадас, 65.359 ам метр талбайд тэмдэглэгээ, тэмдэг байхгүйг засаж, шинэчилнэ хэмээн мэдээллээ. Мөн хайс арчлалт, гүүр, хоолой, туннель засварын ажлуудыг ч хийхээр төлөвлөсөн гэнэ.