
Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Амтат хүнс" компанийн хэрчсэн гурилын үйлдвэрийг хаалаа. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас тус компанийн үйлдвэрт хяналт, шалгалт хийхэд хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь стандартын шаардлага хангахгүй нөхцөлд үйлдвэрлэл эрхэлсэн нь тогтоогджээ.
Тиймээс Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.14 дугаар зүйлийн хоёр дахь хэсгийг үндэслэн 2105000681 тоот зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж, Баянгол Дүүргийн Прокурорын газрын 03 дугаартай тогтоолоор үйл ажиллагаа, ашиглалтыг түр хугацаагаар зогсоосон байна. Одоогоор шалгалтын ажил үргэлжилж буй хэмээн нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээлэв.