
Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас Газрын багц (Газрын ерөнхий хууль, Газрын төлбөрийн тухай, Кадастрын тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх хуулийн шинэчилсэн найруулга, Нийгмийн зайлшгүй хэрэгцээнд зориулан газар чөлөөлөх тухай) хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлэгт Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Батлан хамгаалах яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрчим хүчний яамд болон аймаг, нийслэл, дүүргүүдийн газар зохион байгуулалтын албад, Монголын газар зохион байгуулагчдын холбоо, Газрын менежментийн чөлөөт холбоо болон Монголын геодези, фотограмметр, зураг зүйн холбооны төлөөлөл оролцлоо.
Ажлын хэсгээс Газрын ерөнхий хуулийн танилцуулга болон тухайн салбартай холбоотой хуулийн төсөлд туссан асуудлаар мэдээлэл хийж, тэдний саналыг сонсож, асуултад хариулт өглөө.