
Тавдугаар сарын 3 бол улс орнуудын төр засагт хэвлэлийн эрх чөлөөг хангах үүргийг нь сануулдаг өдөр юм. Энэ өдөр хэвлэл мэдээллийг хааж хорих, эрүүдэн шүүх явдлын эсрэг хэвлэн нийтлэх эрх чөлөөг дэмждэг билээ. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр Нийслэлийн засаг даргын тамгын газартай хамтран “Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форумыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн арга хэмжээг цахимаар зохион байгуулах бөгөөд “Сэтгүүлчдийн номын өдөрлөг” ч цахим хэлбэрт шилжиж буй аж. Номын өдөрлөгт сэтгүүлчид өөрийн хамтарсан, оролцсон, орчуулсан бүхий л номоор оролцох боломжтой юм. Удирдамжийг https://cmj.mn/8q энэ холбоосоор орж хараарай.