
Өнөөдрийн байдлаар манай улсын төллөвөл зохих 24 сая эх малын 60.2 хувь буюу 15.3 сая нь төллөөд байна. Бүсээр нь авч үзвэл:
Баруун бүсэд 75.8
Хангайн бүсэд 58.6
Төвийн бүсэд 55.5
Зүүн бүсэд 63.5 хувьтай мал төллөлт үргэлжилж байна. Улсын хэмжээнд 15.3 сая төл хүлээн авч, 14.8 сая төл бойжиж, бойжилт 96.6 хувьтай байгааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээлсэн юм. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй ижил түвшин гэнэ.