
Сүхбаатар аймгийн Асгат сумын малчин Б.Өсөхбаяр сумынхаа өндөр настнуудад шөлний хонь хандивласан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархаад буй. Түүний аавыг Дугарын Баяраа гэдэг бөгөөд улсад нэг аман хүзүүдэж, хоёр түрүүлсэн, Их хурдад нэг айрагдсан алдарт асгат саарал азарганы эзэн аж. Б.Өсөхбаяр нь Монгол Улсын сайн малчин бөгөөд сумынхаа зорилтот бүлгийн өрхөд шинэ шөл хандивласан нь олон нийтийн сүлжээнд ташаа мэдээлэл тарахад хүргэжээ. Энэ талаар Асгат сумын Шуурхай штабынхнаас тодруулахад "Өөрөө хөдөө явсан учир холбогдох боломгүй байна. Тэрбээр өндөр настнуудад бус зорилтот бүлгийн гурван өрхөд хонь өгсөн нь үнэн" гэв. Ямартай ч сайн малчин маань цар тахлын хүнд хэцүү үед бусдад тусалсан нь үнэн аж.
