
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр вакцинжуулалтай холбоотой дараах мэдээллийг өглөө. Тэрбээр, "Засгийн газраас санал болгож буй вакцинууд нь ДЭМБ болон Эрүүл мэндийн яам хүлээн зөвшөөрсөн вакцинууд. Вакцин үйлдвэрлэгч зарим оронд халдварын нөхцөл байдал хүндхэн байна. Иймд богино хугацаанд вакцинжуулалтаа хийх тусмаа иргэдийнхээ эрүүл мэнд, эдийн засгаа аварч чадна. Вакцинжуулалтаас өөр ямар ч гарц алга.
Мөн Ерөнхийлөгчийн сонгууль удахгүй болно. Үүнийг дагасан нийгмийн хөөсрөл бий болов. Ажил үүргээ гүйцэтгэж байгаа энгийн албан хаагчид руу болон вакцинжуулалтын ажил руу улс төржилт их орж байна.
Вакцинтай холбоотой улс төрийн хөөсрөлт бий болж ажлаа хийж байгаа хүмүүс рүү дайрч байна. Вакцин татан авалтын явцад зарим улс төрчийн хайхрамжгүй байдал нөлөөлсөн. Үүнийг цар тахлын үеэр улс төржүүлэхгүйг хичээв. Миний хувьд асар их тэвчээр гаргаж байна. Шаардлагатай бол тэдгээрийг би зарлана. Цар тахлын үед буруу мэдээлэл өгөх нь эх орноосоо урвасан хэрэг шүү. Тиймээс улс төрийн алиа салбадай нарт анхааруулъя. Цар тахлын нөхцөл гайгүй болох үед хэлэх ёстой газарт нь хэлнэ" гэдгийг онцлов.