
Хөдөлмөрийн үндэсний намаас Д.Энхбатыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх шийдвэр гаргасан гэдгийг намын УЗ-ийн дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд албан ёсоор зарлав.
Тэрбээр "Өнөөдөр хурлаа амжилттай, 100 хувийн ирцтэй хийлээ. Маш олон мундаг нэр дэвшигчийн захиалгыг авч, хүсэлтийг уламжилж, шийдвэрээ гаргалаа. "Зөв ХҮН Электорат эвслийн Төлөөлөх зөвлөлийн 2021 оны тавдугаар сарын 2-ны өдрийн хурлаар явуулсан нууц санал хураалтын үр дүнгээр 66.7 хувийн санал авсан Дангаасүрэн овогтой Энхбатыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж байна" хэмээв.