
Төрийн аудитын дээд байгууллага Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлсэн нэр дэвшигчдийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт аудит хийж эхэллээ. Мөрийн хөтөлбөрт хийсэн аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 33.4-т заасан хугацаанд багтааж Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх юм байна.
Ташрамд дурдахад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 33.4-т “Нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон зорилт, арга хэмжээ нь хөгжлийн бодлого, төлөвлөлтийн урт, дунд хугацааны баримт бичигт нийцсэн эсэх болон санхүүгийн тодорхой эх үүсвэр шаардсан арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын дүн нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагад нийцэж байгаа эсэх талаар төрийн аудитын дээд байгууллагаар хянуулж дүгнэлт гаргуулсан байна” хэмээн заасан байдаг.