
Нийслэлд хатуу хөл хорио тогтоогоод 23 хонож байна. Өнгөрсөн сард УОК-ын шийдвэрээр хөл хориог сунгахад “арван хэдхэн хоногийн хугацаанд бүгдээрээ элдэв асуудал гаргахгүй байж, халдварын тархалтыг сааруулъя” гэж цөөнгүй эрх баригч хэлсэн. Гэвч өдрийн орлогоороо амь зогоодог иргэд хэдэн өдөр хоолгүй явж, үр хүүхдээ өлсгөхгүйн тулд үнэ хүрэх эд хогшлоо зарж буй бололтой. “Хэл амгүй хөл хориог давчих” гэж хэлсэн эрх баригчид эдгээр хүмүүсийг “мартсан” гэхэд хилсдэхгүй. Чингэлтэй дүүргийн XII хорооны нийгмийн ажилтнаас “Хоолгүй, ажилгүй иргэдэд тусалж байгаа юу” гэж асуухад “тусламж байхгүй” гэв.
Эрх баригчид сонгууль гээд попорч байх зуур энгийн бизнес эрхлэгч 100 өрхөд хүнс тарааж, туслах аян өрнүүлж буй. Тодруулбал, “online shop” ажиллуулдаг эмэгтэй өөрийн цахим хуудсандаа “100 өрхөд хүнс түгээе” хэмээн мэдээлэхэд түүнд нөхцөл байдлаа тайлбарлаж, тусламж гуйсан зурвас хэдэн зуугаараа иржээ. Жишээлбэл:
Дээрх зургуудаас нийгмийн эмзэг бүлгийнхний аж байдал харагдаж байна. Төрдөө хандаад нэмэргүйг мэдсэн иргэд өлсөж үхэхгүйн тулд түүнээс тусламж хүсэж буй биз. Манай улсын хөгжил хүндээ бус хүнд сурталд төвлөрснийг баталж байх шиг. Уг нь эл байдалд иргэнээс илүү эрх баригчид нь санаа тавих ёстой бус уу.





