
Хөвсгөлийн Ханх сумд 6.3 магнитудын газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатарт мэдрэгдлээ. Энэ талаар Одон орон, геофизикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнаас тодруулахад “Энэ оны нэгдүгээр сарын 12-нд тус нутагт 6.5 магнитудын газар хөдөлсөн. Эл голомтоос үүдэн өнөөдөр дахин 16.45 цагт 6.3 магнитудын газар хөдлөлт болж үүний чичирхийлэл Улаанбаатарт мэдрэгдлээ. Хөвсгөл аймаг нь газар хөдлөлтийн идэвхтэй бүс бөгөөд Ханхал сумын бүс нутагт нийт 61 000 удаа газар хөдөлсөн” хэмээн мэдээллээ.