
Нийслэлийн ногоон бүсийн зээр, тарвага зэрэг зэрлэг амьтдыг барьж, гэмтээсэн нохдыг устгах ажлыг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Байгаль орчны газрынхан хамтран зохион байгуулжээ. Тухайлбал, өнгөрсөн сарын 30-нд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс, нийслэлийн Байгаль орчны газрын байгаль хамгаалагч хамтран, Нүхт, Хүүш, Арцатын аманд бүгсэн нохдыг устгасан гэнэ. Харин Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн хойд чиглэлийн зуслангийн ногоон бүс болох Майхан толгой, Яргайт, Гоодойн ам, Шаргаморьт, Эрдэнийн амралт, Бэлх, Сэлхийн зуслан зэрэг газарт дээрх ажлыг хийж, гүйцэтгэжээ.
Мөн энэ сарын 1-нд Туул гол, "Найрамдал" зуслан, Санзайн Цэргийн амралт, Шарга морьтын эцэс, Бэлх зэрэг газарт нохой устгах ажлыг хийжээ. Одоогоор эл ажлын хүрээнд 157 нохойг устгасан гэнэ.