
УОК, Засгийн газар өнөөдөр хуралдаж энэ сарын 8-аас хөл хориог сулруулах шийдвэр гаргалаа. Хурлаар орон нутагт зорчих хөдөлгөөнийг 14 хоног хязгаарлаж байгаа талаар мэдээллээ. Учир нь орон нутагт вакцинжуулалт эхэлсэн бөгөөд эрсдэлээс урьдчилан сэргийлж дараах шийдвэрийг гаргажээ. Орон нутгийн иргэдийг долоодугаар сард багтааж бүрэн дархлаажуулахаар албаныхан төлөвлөсөн аж. Ташрамд дурдахад өнөөдрийн байдлаар иргэдийн 60 хувь нь вакцины нэгдүгээр тунд хамрагдсан бол 14 хувь нь 2 дахь тунг хийлгэжээ.