
Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан Засгийн газраас ирэх даваа гаргаас хатуу хөл хориог сулруулах шийдвэр гаргасан билээ. Тэгвэл хатуу хөл хориог үе шаттайгаар бууруулахын тулд 18 чиглэлийн байгууллагын үйл ажиллагааг хязгаарлахаар болсон талаар УОК-оос мэдээллээ. Үүнд:
- Жагсаал, цуглаан, уралдаан, тэмцээн
- Аялал зугаалга, хурим найр, цайллага, хүлээн авалт,
- Бүх төрлийн баар
- Хоол үйлдвэрлэл үйлчилгээ
- Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа
- Хүнсний биш барааны зах, худалдааны төв
- Цахим тоглоомын газар
- Соёл урлагийн арга хэмжээ, үзвэр үйлчилгээ
- Сургалтын төв
- Алжаал тайлах төв
- Чийрэгжүүлэх, бялдаржуулах төв
- Саун, бассейн, нийтийн халуун ус
- Зочид буудал, дэн буудал
- Амралт, жуулчны бааз
- Шашны зан үйл, сүм, хийд, мөргөлийн газрууд
- Биеийн тамир, спортын арга хэмжээ
- Хүүхдийн тоглоомын болон сагс, хөл бөмбөгийн талбай
- Нийтийн ба бүх төрлийн бүжгийн клуб зэрэг багтжээ.