
Одоогийн байдлаар улсын хэмжээнд 446 940 иргэн вакцины хоёрдугаар тунд хамрагдсан байна. Иргэдийн дархлаа, улсын эдийн засгийг дэмжхийн тулд хоёр дахь тунд хамрагдсан иргэдэд 50 000 төгрөг олгохоор болсон. Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан "Иргэн хоёр дахь тундаа хамрагдсаны дараа арилжааны дансанд 50 000 төгрөг шууд оруулахаар зохицуулалт хийсэн. Харин санхүүжилт нь энэ сарын 10-с орж ирнэ" хэмээн мэдээллээ.