
Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас эрүүл мэндийн салбарынхан багагүй хүндрэлтэй тулгараад байна. Манай улсын эрүүл мэндийн салбарынхан, тэр дундаа ХӨСҮТ-ийнхөн эл тахалтай тэмцэж, голомттой бүс хэмээгдээд буй. Тэгвэл өвчтөнүүдийг эмчилж, улаан бүс хэмээн нэрлэгдээд буй тус эмнэлгийн цэвэр усны шугам, сүлжээг хариуцлагагүй компанийнхан гэмтээсэн талаар Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газраас мэдээллээ. Тодруулбал, "Монкон конштракшн" компанийнхан тус эмнэлгийн цэвэр усны шугамыг гэмтээсэн бөгөөд мэргэжлийн байгууллагынхны заавар, зөвлөгөөг авалгүйгээр газар, шорооны ажлыг шууд эхлүүлсэнтэй холбоотой гэнэ. Харин Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газрынхан тус шугам, сүлжээг янзлах ажлыг хоёр өдөр үргэлжлүүлсэн хэмээн мэдээллээ.