
Нийслэлээс аж ахуйн нэгж байгууллагуудад үзүүлдэг 34 төрлийн тусгай зөвшөөрлийн үйлчилгээг цахимжуулж, тус системд шилжүүлэхээр ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвийг "E-Mongolia" цахим системд нэгтгэн Төв шуудангийн нэг давхарт үйлчилгээний төв болгон өргөжүүлсэн бөгөөд тус төвийн нээлт өнөөдөр болж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон албаны хүмүүс оролцлоо.