
Энэ онд нийслэлийн гол болон туслах 32 гудамж,, замд 300.000 метрийн урт заадас засварын ажил хийхээр төлөвлөжээ. Тэгвэл энэ сарын 2-ны байдлаар Их , Бага тойруу, Нарны зам, Чингис, Энхтайвны өргөн чөлөө, Доржийн гудамж, Ард-Аюуш, Энэ биш, Дамдинсүрэн, Их сургууль, Самбуу, Наадамчдын гудамж, Шар хад, Зүүн салаа, Дарь эх, Баян хошуу, Сэлх, Гачууртын авто зам зэрэг нийт 24 гудамж, замд 223.500 метрийн урт заадас засварын ажил хийсэн хэмээн нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ. Энэ нь нийт засварлах замын 74 хувийг "нөхсөн" гэсэн үг.
Ташрамд дурдахад энэ онд Улаанбаатар хотын гол болон туслах гудамж, замыг засварлах арчлалтын ажилд нийслэлийн Замын сангаас 392 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг төсөвлөсөн билээ.