
БНСУ-ын Сөүл хотод Олон улсын хоол, ширээ засалтын 18 дахь удаагийн тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд болж, өндөрлөлөө. Эл тэмцээнд 56 сургуулийн 1100 гаруй оюутан найман төрөлд өрсөлдсөн бөгөөд "Kim’s Best Professional Baking Academy" буюу "Ким мэргэжлийн бэйкэри технологийн академи"-йн оюутан Ц.Буяндэлгэр талх, нарийн боовны ганцаарчилсан төрөлд хуримын бялуу хийн оролцож, тэргүүн байр эзэлсэн гэнэ. Тэрээр бялуугаа сүүлийн үед олонд таашаагдаад буй ‘SugerArt’ төрлөөр урласан бөгөөд түүний урласан аж.

Эл тэмцээнийг зөвхөн оюутнуудын дунд бус мэргэжлийн тогооч, уран бүтээлчдийн хооронд ч зохион байгуулдаг гэнэ. Харамсалтай нь, цар тахал дэгдсэнээс үүдэн олон улсын мэргэжлийн тогоочид оролцох боломжгүй учир энэ удаад зөвхөн оюутнуудын дунд зохиожээ.
Ташрамд дурдахад, тус тэмцээний шүүгчээр Монголын мастер тогоочдын холбооны дэд ерөнхийлөгч, олон улсын шүүгч Р.Батбаатар ажилласан байна.