
Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдын тэргүүлсэн Засгийн газар байгуулагдаад 100 хоног болж байна. Энэ хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажлынхаа талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэвлэл мэдээллийнхэнтэй уулзаж, асуултад хариулж байна.
Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараах мэдээллийг өглөө. Тэрбээр, "Долдугаар сарын 1-нд төрөөс үзүүлж буй бүх хөнгөлөлт дуусна. Тухайлбал, тог цахилгаан, дулаан, ус, татварын хөнгөлөлт, хүүхдийн мөнгөний нэмэгдлийн хугацаа дуусна. Хэрвээ долугаар сарын 1-гэхэд цар тахлын нөлөө бүрэн арилахгүй бол он дуустал эдгээр хөнгөлөлтийн арга хэмжээг үрэлжлүүлнэ гэж тооцож байна. Вакцинжуулалт үр дүнгээ өгч, эдийн засаг хэвийн горимдоо орж байгаа нь тооцоо судалгаа, статистикийн тоо баримтаар нотлогдвол үе шаттай хөнгөлөлтүүдийг багасгаж, хэвийн горимд шилжинэ. Хамгийн гол нь халдварын тоо, макро эдийн засгийн үзүүлэлтээс ихээхэн хамаарна" гэдгийг онцлон хэлэв.