
Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай холбоотой асуудалд өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрбээр, "Ц.Анандбазартай холбоотой асуудал олон нийтийн анхаарлыг татаж байна. Аливаа асуудал үүсэхэд парламентийн гишүүн шууд огцорно гэдэг амаргүй. Ерөнхий сайдын байр суурийн хувьд хэлэхэд тэр хүн үнэхээр гэм буруугүй бол УИХ-ын гишүүнээс түдгэлзэж шалгуулах нь зүй хэрэг. Шалгуулаад гэм буруугүй нь тогтоогдвол ёс зүйд нийцнэ. Би үүнийг хариуцлага тооцох боломжтой холбогдох албаныханд өөрийн саналаа уламжилсан" гэв.