
Сонгинохайрхан дүүргийн II хорооны нутаг, Орбитын 13 дугаар гудамжинд байшин шатаж байна гэх дуудлагыг өчигдөр 09.53 цагт нийслэлийн Онцгой байдлын газар ирүүлжээ. Улмаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 5.5 километр замыг туулан 10.00 цагт дээрх газарт очиход иргэн Т-ын байшин шатаж байжээ. Алба хаагчид 25 минут ажиллаж, галыг унтраасан бөгөөд түймэрт хоёр иргэн өртсөн болохыг мэдээллээ. Тодруулбал, 40 настай, эрэгтэй бага зэрэг түлэгдсэн учир Яаралтай түргэн тусламжийн төвд хүргэсэн гэнэ. Харин 70 настай, эмэгтэй эл түймэрт өртөж нас барсан тул цогцсыг нь гаргаж, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.