
Үндэсний бичиг үсгийн баярыг тохиолдуулан Соёлын яам, Үндэсний номын сан, "Өв өлгий" төслийн багийнхан хамтран “Миний монгол бичиг” бүтээлч бичгийн уралдааныг зохион байгуулсан билээ. Тэгвэл өнөөдөр уралдааны дүнг танилцуулсан бөгөөд 60 бүтээлийг "сойсон" хэмээн Үндэсний номын сангаас мэдээллээ.
Уралдааныг мэргэжлийн шүүгчид үнэлж, дүнгээ нэгтгэхдээ бүтээлч сэтгэлгээ, зохиомж, агуулга, алдаагүй зөв бичсэн, эсэх, бичгийн хэв болон олны таашаалд нийцсэн байдал зэргийг харгалзан үзжээ. "Чингис хааны билиг сургаалаас" гэх бүтээлээр Ц. Тамир тэргүүн байр эзэлсэн бол "Цаг хугацаа" бүтээлээр Б. Сэргэлэн дэд байрт оржээ. Харин гутгаар байр Г. Жааханхүү "Есөн хүслээс иш татав" бүтээлээр шалгарсан гэнэ.