
Он гарснаас хойш дөрөвдүгээр сарын 30-ны байдлаар хөдөө аж ахуйн биржээр зургаан төрлийн бараа, түүхий эдийн арилжаа хийсэн хэмээн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.
Тодруулбал, “Хөдөө аж ахуйн бирж”-ээр 59 удаагийн цахим арилжаа зохион байгуулж, 553 хэлцэл хийснээр 747 тонн ноолуур, 1.825 тн ямааны завод ноос, .2.769 тн хонины ноос, 299 тн тэмээний ноос, 51 тн хонины завод ноос, 240 тн тосны ургамал арилжаалсан гэнэ.