
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар хаврын тариалалтыг дэмжих бодлогын хүрээнд улаанбуудайн элит үрийн үнийг 30, тэжээлийн таримал болон төмсний үр, нийлэг хальсан хучлагын үрийг 50, хүнсний ногоо, хүлэмжийн таримлын үрийн үнийг 80 хувиар хөнгөлөхөөр болсон хэмээн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд мэдээллээ.