
Улаанбаатар дулааны сүлжээ компаниас ирэх зун дулаан хангамжийн шугам, тоноглолд засвар хийх хуваарийг танилцууллаа.
Засварын ажил тавдугаар сарын 16-наас наймдугаар сарын 16 хүртэл үргэлжлэх бөгөөд энэ үеэр хэрэглээний халуун усыг хязгаарлах юм байна.
Айл, өрхийн халаалт тавдугаар сарын 15-наас зогсохыг тус компаниас мэдээлж, хуваарьт заасан хугацаанд шөнийн бригад засварын ажлыг гүйцэтгэнэ гэв.
