
Өнөөдөр гадаа 9 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
5 дугаар сарын 14-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 134 дахь өдөр бөгөөд он дуусахад 231 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 9 хэмийн дулаан бол шөнөдөө -3 градус байх нь ээ.
- Билгийн тооллын 3. Сугар гараг. Гөрөөсөн толгой одтой, хар нохой өдөр. Өдрийн наран 5 цаг 15 минутад мандан, 20 цаг 22 минутад жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно хэмээжээ.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2647.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.00, юань 385.00, вон 2.25 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 11.00 цагт ЭМЯ-наас коронавирусийн нөхцөл байдалтай холбоотой мэдээлэл хийнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1984 онд нийгмийн сүлжээний алдарт Фейсбүүк копманийг үндэслэгч Марк Зукерберг мэндэлжээ.
- 2004 онд Өмнөд Солонгосын Үндсэн хуулийн цэц хуралдаж Ерөнхийлөгч Ро Мүү Хёныг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжив.
- 1973 онд АНУ задгай сансар дахь анхны сансрын станыг "Скайлеб" нэрээр байгуулжээ.
- 1961 онд Иргэний эрхийн хөдөлгөөн: Алабама мужийн Аннистон хотод эрх чөлөөний төлөө тэмцэгчид эмх замбараагүй байдал үүсгэв.
- 1955 онд Хүйтэн дайн: Коммунист дэглэмтэй найман улс нэгдэн батлан хамгаалах, эрх ашгаа хамгаалах зорилготой Варшавын гэрээнд гарын үсэг зурав.
- 1948 онд Израйль улс тусгаар тогтносноо зарлав. Ингэснээр түр асгийн газар байгуулагдсан байна. Гэвч хөрш Арабын улсуудтай Израйль улс дайн зарлаад байсан билээ.
- 1939 онд дэлхийн анагаах ухааны түүхэнд хамгийн залуу ээж бүртгэгдэв. Лина Медина таван насандаа хүүхэд төрүүлжээ.