
Маргаашаас давтан тунгаа хийлгэсэн иргэдэд дөрвөн төрлийн үйлчилгээг нээхээр болсон гэдгийг Засгийн гзарын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах газрын дарга Ц.Ганзориг мэдээллээ. Тодруулбал, Кофе шоп, 10 хүнтэй сургалтын төв, бассейн, фитнесийг маргаашаас нээхээр болов.
Тэрбээр, "Нийслэлийн вакцинд хамрагдах иргэдийн 95 хувь нь эхний тундаа, 52 хувь нь хоёр дахь тундаа хамрагдсан. Тиймээс зарим аж ахуйн нэгжүүдийг нээж байна. Ингэхдээ, вакцины давтан тунгаа аваад 14 хоносон буюу бүрэн дархлаа тогтсон, халдвар аваад эдгэрсэн хүмүүст нээлттэй. Тиймээс иргэд E-Barimt аппликейшнээс вакцинд хамрагдсан гэрчилгээ бүхий QR кодоо авч, үйлчилгээний газарт уншуулж нэвтэрнэ. Харин аж ахуйн нэгжүүд мөн E-Mongolia аппликейшний вакцины QR код цэс рүү орж тухайн иргэний дархлаажсан эсэхийг шалгах юм. Өвдөөд эдгэрсэн хүмүүсийн хувьд, дөрвөн сарын хугацаанд хүчинтэй эмчийн магадлагааны QR кодоо уншуулна. Хүүхдүүдийн хувьд, вакцинжуулалт хийгдээгүй тул халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж сургалтын төвд орж болно" гэв.
Энэ үеэр УОК-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Баярхүү хэлэхдээ "Үйл ажиллагааг нь нээх 18 байгууллагыг шат дараатай нээхээр төлөвлөж байна. Эрсдэлийн үнэлгээ, мэргэжлийн хүмүүсийн дүгнэлтийг үндэслэн УОК-ын даргын 41-р тогтоолд зааснаар зарим байгууллагыг нээнэ. Тавдугаар сарын 15 буюу маргаашаас кофе шопууд 50 хувийн, бүх төрлийн сургалтууд 10 хүртэлх хүнтэйгээр хичээллэх, чийрэгжүүлэх, бялдаржуулах төвүүд заалны дүүргэлтээ 50 хувьтай үйл ажиллагаагаа эхлүүлнэ. Эдгээр байгууллагууд вакцины хоёр тунгаа хийлгэсэн хүмүүст л үйлчлэх юм. Мөн бассейныг ийм зохицуулалтаар нээж байна" гэв.
Мөн энэ сарын 22-ноос 6-7 төрлийн үйл ажиллагааг нээхээр төлөвлөжээ. Үүнд ресторан, хоолны сүлжээ газрууд, томоохон захууд буюу худалдааны төвүүд, амралт, сувиллын газар, саун, орон нутаг явах, ирэх гэр мэт чиглэлүүдийг төлөвлөсөн гэдгийг онцлов.
Иргэд вакцинд хамрагдсан гэрчилгээгээ яаж авах вэ ?
