
Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, хилчин, хурандаа Э.Халтарын нэрэмжит Сулинхээрийн отряд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдаж, хос одонт анги боллоо. Тодруулбал, Сулинхээрийн отрядыг дээрх одонгоор шагнах тушаалыг өнгөрсөн гуравдугаар сарын 18-нд Ерөнхийлөгчийн 32 дугаар зарлигаар шийдвэрлэжээ. Цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан дээрх одонг м олгох боломжгүй байсан бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын төрийн цэргийн байгуулалт хариуцсан ахлах референт, бригадын генерал Ч.Сайнтөрөнөөдөр гардууллаа.
Ёслолын үйл ажиллагаанд ҮАБЗ-ийн ажлын албаныхан болон Дорноговь аймаг, Хатанбулаг сумын удирдлагууд оролцсон байна. Мөн энэ үеэр эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан ахмад хилчид, алба хаагчдыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медалиар шагнажээ.
Ташрамд дурдахад, тус хилийн анги нь 1945 оны наймдугаар сарын 09-нд Чөлөөлөх дайнд оролцож, Өвөрмонголын Улаан цав чуулганы долоон хошууг чөлөөлж, баатарлаг гавьяа байгуулсан 81 жилийн түүхтэй билээ.