
Хөлбөмбөгийн 23 хүртэлх насны залуучуудын Азийн цомын аварга шалгаруулах тэмцээн ирэх онд зохион байгуулагдах бөгөөд урьдчилсан шатны тоглолтууд энэ жилийн аравдугаар сарын 23-31-ний хооронд болох юм.
Тэмцээнд 46 улсын шигшээ баг хоёр бүсэд хуваагдаж 11-н хэсгийн ес нь дөрөв, хоёр нь таван багтайгаар хуваагдаж, хүчээ үзэхээр болжээ.
Манай 23 хүртэлх насны шигшээ баг өмнө нь 2015, 2017, 2019 оны урьдчилсан шатны тоглолтын үеэр Азийн томоохон баг болох Хятад, Тайланд, БНАСАУ-ын шигшээгийнхэнтэй хүч үзэж байсан туршлагатай.