
Дэлхий нийтэд тархаад буй цар тахлын улмаас гадаадад ажиллаж, амьдардаг иргэд эх орондоо ирэх хүсэлтэйгээ илэрхийлж, хүндэтгэн үзэх шалтгаантай нь тусгай үүргийн нислэгт багтсан билээ. Коронавирусийн халдварын улмаас дэлхийн ихэнх орон хилээ хаасантай холбогдуулан Засгийн газраас тусгай үүргийн нислэг төлөвлөж, өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд 34.553 иргэнийг эх оронд нь авчиржээ. Тодруулбал, өнгөрсөн оны нэгдүгээр сарын 28-наас өнөөдрийг хүртэл гадаадын 93 орноос 34.553 иргэнийг агаарын, газрын, төмөр замын тээврээр татан авсан байна.
Нийт 170 удаагийн тусгай үүргийн нислэгээр 27.753, авто замаар 6.788 иргэн эх орондоо иржээ. Энэ сард 16 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэхээр төлөвлөсөн бөгөөд өнөөдрийн байдлаар зургаан нислэгээр 908 иргэнээ татан авчээ.