
Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын дөрөвдүгээр багийн нутаг дэвсгэрт орших Хоолой худаг гэх газарт зам, тээврийн ноцтой осол гарчээ. Тус сумын иргэн Б нь жолоодох эрхийн үнэмлэхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, зам тээврийн осол гаргасны улмаас нэг ой долоон сартай хүүхэд эндсэн талаар Баянхонгор аймгийн Цагдаагийн газраас мэдээлэв. Энэ талаар Тээврийн цагдаагийн газраас тодруулахад "Хүний амь эндсэн хэрэг учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Одоогоор хэргийн шалтгаан, нөхцөлийг тодруулахаар ажиллаж байна" гэв.