
Иргэд олноор үйлчлүүлдэг “Нарантуул”, “Хархорин”, “Шинэ сандэй”, “Сандэй плаза”, “Шөнийн зах”, “Дүнжингарав” зэрэг худалдааны төвүүд, “Бөмбөгөр”, “Содон бөмбөгөр”, “Алтжин бөмбөгөр” зэргийн барааны тасгийг энэ сарын 22-нд нээхээр бэлтгэл ажлыг хангажээ. халдвар хамгааллын дэглэмийг баримталж, ариутгал халдваргүйтгэлийн ажлыг эрчимжүүлж байгаа талаар нийслэлийн Засаг даргын тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.