
Энэ сарын 21-ний байдлаар улсын хэмжээнд 18.1 сая мал төллөсөн хэмээн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ. Энэ онд төллөвөл зохих 24 сая эх мал бий бөгөөд одоогоор 73.6 хувь нь төллөж, бойжилт 96 хувьтай байгаа аж.
Бүсээр нь авч үзвэл:
Баруун бүсэд 83.2,
Хангайн бүсэд 71.7,
Төвийн бүсэд 65.6,
Зүүн бүсэд 79.2 хувьтай мал төллөлт үргэлжилж байгаа гэнэ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй ижил түвшин аж.